Йемен дэхь газрын тосны үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоолоо

Йемен дэхь газрын тосны үйлдвэр түүхий эдийн дутагдалд орсны улмаас хаалгаа барьсан тухай үйлдвэрийн ажилтнууд ярьж байна. Аден хот дахь Аден газрын тосны үйлдвэрийн ахлах ажилтны хэлж байгаагаар, тус улсын Мариб мужид болсон халдлагын улмаас газрын тос дамжуулах хоолой ажиллагаагүй болсон бөгөөд үүнээс үүдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ажээ.
Йемен дэхь газрын тосны үйлдвэр түүхий эдийн дутагдалд орсны улмаас хаалгаа барьсан тухай үйлдвэрийн ажилтнууд ярьж байна. Аден хот дахь Аден газрын тосны үйлдвэрийн ахлах ажилтны хэлж байгаагаар, тус улсын Мариб мужид болсон халдлагын улмаас газрын тос дамжуулах хоолой ажиллагаагүй болсон бөгөөд үүнээс үүдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ажээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд уг дамжуулах хоолойд таван удаа халдлага болсон бөгөөд албаны хүмүүс тус үйлдвэрийн нөөц дуусч,түлшний хомсдолд орон, хэдийнэ уналтанд ороод буй эдийн засагт дахин дарамт учруулж болзошгүйг анхааруулж байсан юм.Үйлдвэрийн олборлодог газрын тосны хэмжээ өдөрт 150,000 баррелаас 40,000 болтлоо буураад байсан бол одоо ийнхүү зогсонги байдалд ороод байна.

Йеменд нүүрлээд буй уг газрын тосны хямрал тус улсын иргэдийг ядууралд оруулж, хүмүүнлэгийн тусламж авахаас өөр аргагүйд хүргэх төлөвтэй байгаа бөгөөд улсын сөрөг хүчний нам эвслүүд “Засгийн газар Ерөнхийлөгч Али Абдула Салед хэтэрхий их эрх мэдлийг өгснөөс үүдэн энэ мэт ярвигтай асуудлаар олноороо гарахад хүргэж, ард иргэд, оршин суугчдын дунд түүнийг үгүй бол улс орон тэр чигтээ сүйрэх айдсыг бий болгож байна” хэмээн шүүмжилсэн байна.

Хак сөрөг хүчин дэхь улс төрийн бүлгийн ахлагч Ахмед Бахри Засгийн газрын газрын тосноос олох ашиг яах вэ? Бид яагаад энгийн нэг асуудлыг шийдэж чадахгүй ингэж мухардалд ороод байна вэ? зэрэг олон асуудал ар араасаа урган гарч ирж байна гээд, “Йемений баялаг хэдхэн авилгачдын гарт ороод байгаа учраас Йемений хувьсгал газар аваад байгаа юм. Яг үнэндээ бол Йеменчүүд үүнээс ч илүү их ашиг шимийг хүртэж, сайхан амьдарч чадах хүмүүс” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Газрын тосны томоохон үйлдвэр ийнхүү зогсонги байдалд орсон нь оршин суугчдын дунд шатахуунгүй болох вий гэсэн битүүхэн айдсыг дахин төрүүлээд байгаа бөгөөд тэд өнгөрөгч долдугаар сард шатахуун түгээх станциуд улс даяар түгээлтээ зогсооход хар захаас энгийн үеийнхээсээ 300%-аар илүү үнээр худалдан авч, санхүүгийн хохирлыг амсаад байсан юм.  
 
“Бидэнд тэсч гарахаас өөр хийж чадах зүйл алга. Бүтэн жилийн турш энэ мэт хямралаас болж, зовж шаналж байна. Йемений 25 сая иргэний амьдрал надтай адил ийм л байна” хэмээн долоон сараас хойш ажилгүй болж, өр зээлэнд баригдаад байгаа иргэн Салем ал-Хайдари хэлээд, “Хэрвээ улс төрд биднийг төлөөлж, гарсан улс төрчид энэхүү газрын тосны хямралыг эс шийдэж чадваас, ард иргэд бид тэдний эсрэг босох болно” гэсэн байна.
 

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)