Э.Сноуден тагнуулын нууц материал задруулж магадгүй

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден бразилчуудад нээлттэй захидал илгээсэн тухай ИТАР- ТАСС мэдээллээ. Э.Сноуден Бразилийн “Фолья ди Сан-Паулу” сонинд захидлаа нийтэлсэн бөгөөд АНУ-ын тагнуулын нууц материал задруулахаа хэлсэн байна. Бразилийн засаг захиргаанаас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийг Бразилийн эсрэг тагнан турших үйл ажиллагаа явуулсныг буруушаасан юм. Үүний дараа Бразилийн хууль тогтоогчид Э.Сноуденийг тус улсад ажиллаж байгаа агентлагуудыг илчлэхэд хамтран ажиллахыг хүссэн аж. Э.Сноуден хамтран ажиллахаа хэлсэн ч АНУ-ын засаг захиргаа түүний боломжийг хаахаар ажиллаж байгаад харамсаж байгаагаа хэлжээ. Тэрбээр “Ямар нэгэн улс надад улс төрийн орогнол олгоогүй тохиолдолд АНУ надад саад хийсээр байх болно” хэмээн тэмдэглэсэн гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)