Үеэл нь Ким Чен Уныг дарангуйлагч гэж үздэг

Ким Хан Сол аавыгаа улс төр огт сонирхдоггүй гэж ярьжээ. Ким Чен Нам өөрийн дүү Ким Чен Уныг дэмждэггүй учраас харилцаа холбоогүй байдаг аж. Харин цаазлагдсан дарга Чан Сон Тэк-тэй ойр дотно харилцаатай байжээ. Ким Чен Нам одоо Макаод амьдардаг бөгөөд Хойд Солонгосын нэгэн тагнуулч түүний амь насанд халдахаар төлөвлөж байснаа ярьсан гэнэ.

Францын засаг захиргаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны үеэл Ким Хан Солыг өндөржүүлсэн хамгаалалтаар хамгаалах болсон тухай мэдээлсэн. Ким Хан Сол нь Хойд Солонгост нэгэн цагт хоёрдугаар эрх мэдэлтэй дарга байсан Чан Сон Тэкийг цаазаар авсны дараа хэдэн хоног бүх харилцаа холбоогоо тасалсан гэнэ. Тэрчлэн Ким Хан Солийн нэрийг сургуулийн дотуур байрны шуудангийн хайрцагнаас авсан тухай “The South China Morning Post” сонинд мэдээлсэн байна. Түүнийг алга болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан ч Ким Хан Сол хичээлдээ дахиад явж эхэлжээ. Харин цагдаа нар хүүг хичээлээс нь дотуур байр руу хүргэж өгөх болсон байна. Ким Хан Сол ардчилсан үзэлтэй гэдгээ хэлдэг бөгөөд өөрийн фэйсбүүк хуудсанд энэ тухайгаа бичдэг юм. Өнгөрсөн онд залуу хүү Финландын телевизэд ярилцлага өгөхдөө өөрийн авга ах Ким Чен Уныг дарангуйлагч гэж боддогоо хэлсэн аж. Өдгөө 19 настай Ким Хан Сол бүр багадаа аав, ээжийн хамт Макаод очжээ. Макаод дунд сургуульд суралцсан хүү Босни Герцеговин улсын Мостар хотын Олон улсын коллежид суралцахаар Европыг зорьсон байна. Өнгөрсөн намар Ким Хан Сол Францын нэр хүндтэй дээд сургуульд суралцахаар болсон талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр Европ, Азийн харилцааг судлахаар Гавр хотын их сургуульд элсчээ. Хичээл нь англи хэл дээр байх бөгөөд оюутнууд франц хэл сурах шаардлагатай гэнэ. Түүнээс гадна оюутнууд Азийн орнуудын хятад, япон, солонгос, хинди, индонез хэлний нэгийг суралцах юм байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа 2011 онд засгийн эрхийг түүний том хүү Ким Чен Нам авах байсан боловч дүү Ким Чен Унд эрх мэдлийг өгсөн. Ким Чен Нам 2001 онд Япон улс руу хуурамч бичиг баримтаар орох гэж байгаад саатуулагджээ. Тэрбээр хүүтэйгээ Диснейлэнд орохоор Японд очсон гэнэ. Тиймээс Ким Чен Намыг үе залгамжлах найдвартай хүний тооноос хассан тухай хэвлэл мэдээллээр бичиж байсан. Түүний хүү Ким Хан Сол аавыгаа улс төр огт сонирхдоггүй гэж ярьжээ. Ким Чен Нам өөрийн дүү Ким Чен Уныг дэмждэггүй учраас харилцаа холбоогүй байдаг аж. Харин цаазлагдсан дарга Чан Сон Тэктэй ойр дотно харилцаатай байжээ. Ким Чен Нам одоо Макаод амьдардаг бөгөөд Хойд Солонгосын нэгэн тагнуулч түүний амь насанд халдахаар төлөвлөж байснаа ярьсан гэнэ. Өмнөд Солонгост цагаачилж очсон Умардын тагнуулч баригдсаныхаа дараа Ким Чен Намыг автын осолд орсон мэтээр хөнөөх гэж байснаа хэлсэн аж. Харин тэр үеэр Ким Чен Нам Макаод очоогүй юм байна. Барууны хэвлэл мэдээлэлд Ким Чен Уныг авга эгчийнхээ хамтаар хүргэн ахаа цаазлах шийдвэрийг гаргасан байж магадгүй гэж бичиж эхэллээ. Швейцарийн “Tagesanzeiger” сонинд Чан Сон Тэкийн эхнэр Ким Гён Хи нөхрөө цаазлах шийдвэрт оролцсон байж болох тухай мэдээлсэн аж. Ким Чен Уны авга эгч нөхрийнхөө хамт залуу удирдагчийг ажлаа эхлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Ким Гён Хи сүүлийн хэдэн жил олны өмнө нэг ч удаа гараагүй гэнэ. Гэхдээ түүний нэр нөлөө огт буураагүй байна. Хойд Солонгосын засаг захиргаа Чан Сон Тэкийг төрийн эргэлт хийхийг оролдсон, мөрийтэй тоглосон, улсын баялгийг худалдсан гэх зэргээр буруутгаж цаазын ял оноосон. Харин Сөүл хотноо байдаг “North Korea Strategic Information Service Center” төвийн судлаач Ли Ен Кол хэлэхдээ “Ким Гён Хи нөхөр Чан Сон Тэктэй 1972 онд гэрлэсэн. Түүнээс өмнө л Чан Сон Тэкийг архи уудаг, мөрийтэй тоглоомд их мөнгө алддаг, хүүхэн эргүүлдэг тухай ярьдаг байжээ. Ким Гён Хи нөхрийнхөө дутагдалтай талыг мэддэг байсан хэрнээ түүний эхнэр болсон. Магадгүй удирдагчийн авга эгч Чан Сон Тэкийн бүх алдаанаас залхсан байж болох. Ким Чен Ун авга эгчийнхээ зөвшөөрлийг авалгүйгээр нөхрийг нь цаазлахгүй биз ээ” гэж ярьжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Зочин (124.158.88.10)

    2013-12-25

    61. TMG

  • Solongoschuud aimaar sanaatai humuus shu de (182.160.11.222)

    2013-12-25

    Yamar bodoltoi bsan ch ingej yarihgui bol yavsan gazraa havchigdaj hyahagddag biz, naad solongoschuudiin sanaag manai mongolchuud guitsehguish dee!!!

  • zalit (202.126.91.170)

    2013-12-23

    iimerhuu targan tolgoitoi humuus alaltsajl bhaas

  • zochin (1.11.75.14)

    2013-12-22

    xoopxon xvv bna apdchilcan vzel bodoltoi dajgvi xvv bna

  • (202.179.29.5)

    2013-12-20

    Племянник северокорейского лидера Ким Чен Ына — Ким Хан Соль, несколько дней назад пропавший из университета во Франции, вновь появился в учебном заведении. Как сообщает газета "Саут Чайна морнинг пост", он был замечен в своем общежитии в сопровождении полицейской охраны в штатском. Напомним, ранее сообщалось, что Ким Хан Соль, который учится в престижном вузе в городе Гавре на севере Франции, уже несколько дней не выходит ни с кем на связь. Об исчезновении Ким Хан Сола стало известно спустя несколько дней после публикации в СМИ сообщений о казни опального дяди северокорейского лидера Чан Сон Тхэка. 19-летний Ким Хан Сол родился в Пхеньяне, однако большую часть жизни прожил с семьей заграницей. В 2012 году в интервью финскому телевидению Ким Хан Сол заявил, что считает своего дядю диктатором. "Я всегда мечтал, что когда-нибудь смогу вернуться и изменить все к лучшему, облегчить жизнь людей", — сказал тогда Ким Хан Сол. Напомним, что в КНДР 13 декабря казнили бывшего заместителя председателя Государственного комитета обороны Чан Сон Тхэка, дядю руководителя страны Ким Чен Ына. По информации ЦТАК, Чан Сон Тхэка обвинили в попытке действовать за спиной у Ким Чен Ына, коррупции и распутном образе жизни.