НҮБ-аас интернэтээр хүний хувийн амьдралыг бичихгүй байхыг уриалав

НҮБ-ын Ерөнхий ассемблей интернэтээр хүний хувийн амьдралыг бичихгүй байхыг уриалсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. НҮБ-ын Ерөнхий ассемблей лхагва гаригт хуралдаж, интернэтээс цахим мэдээлэл хулгайлж тараахаас хамгаалах шийдвэр гаргасан аж. Шийдвэрт “НҮБ-ын байгууллагын гишүүн орнууд хүний хувийн амьдралын халдашгүй байдлыг хүндлэх, хамгаалахыг уриалж байна. Хэрвээ хүний эрхийг хүндлэхгүй зөрчвөл арга хэмжээ авна” гэж заасан гэнэ. Бразил, Герман улс өнгөрсөн сард энэ шийдвэрийг гаргах санал тавьсан бөгөөд Ерөнхий ассемблейн хорооноос саналыг дэмжжээ. Бразил улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Антониу Патриота НҮБ-ын Ерөнхий ассемблейг сүүлийн 25 жилд хүний хувийн амьдралын халдашгүй байдлын төлөө дорвитой ажиллаагүй гэж хэлсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)