
Хятад улс Антарктид тивд судалгааны шинэ станц барих ажлаа эхэлсэн тухай China Daily мэдээлэв. Хойд, Өмнөд туйлын асуудал эрхэлсэн газрын дарга Зюй Таньжоу “Хятад улс Антарктид тив дээр судалгааны ажлыг хамгийн сүүлд эхэлсэн. Гэхдээ одоо бусад улсыг гүйцэж байна” гэж хэлсэн аж. Шинээр барих “Тайшань” станц Хятадын дөрөв дэх станц болж байгаа юм. Станцыг зуны цагт 20 судлаач амьдрах боломжтой “Жуншань”, “Куньлунь” судалгааны баазуудын дунд барьж байна. Хятадууд 1984 оноос эхлэн Антарктид тивд судалгаа хийж эхэлсэн бөгөөд одоо ажиллаж байгаа судлаачид 30 дахь багийн гишүүд гэнэ.
Сэтгэгдэл (0)