Аргентинд хоёр онгоц мөргөлджээ
- 2011-11-23
- Дэлхий
- 0
Хөнгөн мотортой иргэний тээврийн Cessna 150 хэмээх онгоц тус улсын нисэх
хүчний мэдлийн Piper P-28 Dakota загварын онгоцтой мөргөлджээ...
Хөнгөн мотортой иргэний тээврийн Cessna 150 хэмээх онгоц тус улсын нисэх хүчний мэдлийн Piper P-28 Dakota загварын онгоцтой мөргөлджээ. Осол нисэх буудлаас холгүй газарт болсон гэнэ. Иргэний онгоцны хувьд нислэгийн зурвасын дагуух сувагт унаж нисгэгч нь нас барсан бол цэргийн онгоц ослын буулт хийсэн, багийн гишүүд эсэн мэнд гэсэн мэдээллийг өгч байна. Нас барсан хүний хувьд орон нутгийн зуны сургуулийн ахлах ажилтан залуу байжээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
www.unen.mn сайтын орчуулагч Х.Үнэнхүү
www.unen.mn сайтын орчуулагч Х.Үнэнхүү

Сэтгэгдэл (0)