Өмнөд Солонгосын хөлөг онгоц живж, долоон хүн сураггүй алга болжээ

Даваа гарагт Хятадын Өмнөд далайд живсэн Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоцны багийн долоон гишүүн сураггүй алга болсон тухай Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд мэдэгдсэн байна. Азаар, 14 иргэнийг эсэн мэнд аварчээ.
Даваа гарагт Хятадын Өмнөд далайд живсэн Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоцны багийн долоон гишүүн сураггүй алга болсон тухай Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд мэдэгдсэн байна. Азаар, 14 иргэнийг эсэн мэнд аварчээ. 

Хөлөг онгоц Малайз улсын Пенан хотоос ачаа тээвэрлэн, Хятадыг чиглэн ирж байсан бөгөөд даваа гарагийн өглөө ослын дохио өгснийхөө дараа алга болсон байна. Аварсан хүмүүсийн дунд Өмнөд Солонгосын зургаан иргэн болон Мянмарын онгоцны багийн найман гишүүн байсан бөгөөд долоон усан цэрэг сураггүй алга болсон хэвээр байгаа  гэнэ. Гадаад хэргийн сайд мягмар гарагийн үд дунд буюу онгоц тусламж хүссэнээс 20 гаран цагийн дараа багийн нэг гишүүнийг аврах хүртлээ бусад хүмүүсийг олно хэмээн найдвар тавьсаар байсан хэмээн хэлсэн байна.

Хонг Конгийн аврагчид хоёр нисдэг тэрэг, долоон усан онгоц хөлөглөн хайгуулын ажилд тусалсан бол Хятадын хоёр усан онгоц мөн ослын газар ажиллаж, шаардлагатай тусламжийг үзүүлжээ. 15000 тонны даац бүхий уг хөлөг онгоц нь 2008 онд Сомалийн далайн дээрэмчдэд олзлогдож, хөлгийн найман гишүүн нь 37 өдрийн турш барьцаалагдаж байсан усан онгоцтой яг адил байсныг Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг Ёнхап онцлон мэдээлсэн байна. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ажээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)