
Лондон хотноо саяхан шуугиан тарьсан шүүх хурал болсон байна. Шүүх хурлаар хэвлэлийн магнат Руперт Мердокийн “News Of The World” сонины сурвалжлагч Энди Коулсон, Ребекка Брукс нарыг Ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын яриаг чагнасан гэж буруутгажээ. Түүнчлэн сурвалжлагчид Хатан хааны ордны талаар мэдээ бичихдээ Ханхүү Уильям дүүтэйгээ утсаар ярьсныг хууль бусаар чагнасан гэсэн байна. Сурвалжлагчид 2006 онд нийтэлсэн мэдээнээс болж таван жил хүртэл хугацаагаар хоригдож магадгүй болсон аж. Тэднийг хүний хувийн амьдралын халдашгүй байдлыг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)