Хятад гэр бүл хоёр хүүхэдтэй болох боломжтой

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны VI хуралдааны гол сэдэв Хятадад 34 жилийн турш хэрэгжиж ирсэн “Нэг гэр бүл –нэг хүүхэд” бодлого байлаа. Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон БНХАУ-ын Хятадын коммунист намын 18 дахь удаагийн III Бүгд хурлаас хосуудын аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүлд хоёр дахь хүүхэд төрүүлэх эрхийг олгох тухай шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрт холбогдох баримт бичгүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатуудын гаргасан шийдвэрийн дараа хүчин төгөлдөр болох аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ-д төрөлтийг хязгаарлах гэсэн практик арга хэмжээ нь эерэг үр дүнг авчирсан байна. Үүгээрээ тус улс хүн амын эрс өсөлтийг тогтоон барьж, эдийн засгийн таатай хөгжилд хүрсэн ажээ. Одоогийн байдлаар, БНХАУ-д нэг эмэгтэйд ноогдох төрөлт 1.7 хувьтай байгаа бөгөөд 2050 он гэхэд Хятадын гурван иргэний нэг нь 60 настай байх гэнэ. Түүнчлэн өмнөх үеийн хөгжлийн сөрөг талын нэг бол жендерийн тэнцвэргүй байдал бөгөөд 15-аас доош насны 100 эмэгтэй хүүхдэд 118 эрэгтэй хүүхэд ногдож байгаа явдал юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.39.24)

    2013-12-29

    үмхий ***** нар хаана амьдрах гээд хүн амаа улам үржүүлээд байгаа тэнэгүүд вэ? дэлхийн улс гүрнүүд хятад хүнийг эх орондоо цагаачлуулахаа больчихвол хятадууд яах бол доо. эцэст нь хүн ам нь багтаж дийлэхгүй өөрсдөд нь хэцүү байх болно шүү дээ. үүнийгээ ***** нар мэдэж байгаа болов уу? дэлхий дээр ганцхан ***** хүн байх ёстой гээд ***** нарыгаа үржүүлээд байгаа юмуу.

  • Зочин (124.158.88.10)

    2013-12-25

    42. TMG