
АНУ-ын Сиэтл хотын оршин суугч нэгэн эмэгтэй тэнэсэн сум түүний нүдний шилний хүрээн дээр туссан тул азаар хүнд бэртэл авалгүй үлджээ. Хоёр хоногийн өмнө 16 настай энэ охин өөрийн гэрийн зочдын өрөөний буйдан дээр унтаж орхисон байна. Тэгтэл орон нутгийн цагаар 22 цагийн үед гэр рүү нь дэргэдүүр өнгөрч явсан машинаас гал нээсэн аж. Хэд хэдэн сум байшингийн ханыг нэвтэлж, цонхыг нь хагалжээ. Нэг сум охины нүдний шилний хүрээнд нь туссан гэнэ. Охиныг эмнэлэгт хүргэтэл эмч нар түүний бэртэл маш хөнгөн хэмээн баярлажээ. Галд өртсөн байшин дотор өөр хүмүүс байсан ч тэдгээрийн хэн нь ч өртөөгүй байна. Цагдаа нарын таамаглаж байгаагаар галыг тус хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн гэмт бүлэглэлийн гишүүд нээсэн бололтой. Гэмт этгээдүүд охины амьдарч байсан байшинг байгаа болгожээ. Харин охины амь насанд халдахыг зориогүй гэнэ.
Сэтгэгдэл (1)
Зочин (124.158.88.10)
40. TMG