Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэк болон туслахуудын цаазлах болсон шалтгааныг олжээ
- 2013-12-25
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкийн хоёр туслахыг юунаас болж буудах тушаал өгснийг Японы хэвлэлүүд олж тогтоолоо. “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр “Ким Чен Ун согтуу, гунигласан үедээ цаазын тушаал гаргасан” гэнэ. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс олборлож, Хятад руу экспортлох ашигтай бизнесийг цэргийнхний хяналтад өгөхийг хүсээгүйтэй холбоотой аж. Тиймээс эрх баригч Хөдөлмөрийн намын захиргааны хэлтсийн нэгдүгээр орлогч захирал Ри Рен Ха, бас нэг хэлтсийн орлогч захирал, тэргүүн Чан Су Гиль нар Ким Чен Уны дургүйг хүргэсэн байна. Уг нь тэд шаардлагын дагуу бизнесээ өгөх гэж байсан боловч хэтэрхий оройтсон гэнэ. Үүнээс гадна албаны бус мэдээллээс үзэхэд тухайн бизнест холбоотой зургаан хүн хэлмэгдүүлэлтэд өртөж, эрх бүхий албан тушаалтнуудын төрөл төрөгсдийг нь хорих лагерь луу цөлсөн байна.
Мөн Өмнөд Солонгосын тагнуулынхан Ким Чен Уныг авга ахаа цаазалсан шалтгааныг бас илрүүлжээ. Тус албаны мэдээллээс үзэхэд Чан Сон Тхэк болон Ким Чен Ун нар санхүүгийн ашгаа хуваахдаа зөрчилдсөнөөс болж цаазлуулсан гэнэ. “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр Ким Чен Ун авга ахтайгаа 20 тэрбум ам.долларын зарлагаас болж муудалцжээ. Учир нь Ким Чен Ун Европын банк, Швейцарьт 40 орчим тэрбум ам.доллар хадгалж байсан бөгөөд энэ мөнгөө өндөр албан тушаалтнуудад бэлэглэх үнэт цаг, виски, авто машин зэрэгт зарцуулдаг байжээ. Чан Сон Тхэк энэ дансыг хамт эзэмших эрхтэй байсан бөгөөд доод албан тушаалтнуудтайгаа нийлж, талыг нь үржээ. Энэ нь Ким Чен Уны дургүйцлийг төрүүлж, цаазлах шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.

Сэтгэгдэл (10)
Монгол хүн (103.26.194.65)
Энэ залуу өөрөө маш муугаар төгсөнө.
зочин (103.26.194.78)
Авга ах л гэж бичээд байх юм. авга эгчтэй нь суусан хүргэн ах нь биз дээ уул нь.
(103.26.194.100)
uran halil baihaa
buud (118.35.170.63)
tom hun baij yasan ochuuhen bnaa
enhbayar (202.126.91.153)
erni zuw yum hiissen bn
Зочин (124.158.88.10)
11. TMG
(124.158.111.7)
teneg gar ve
(27.123.214.115)
Manaikh neg taamag khelekh bailgui dee
(27.123.214.115)
Manaikh neg taamag khelekh bailgui dee
(103.11.194.78)
Unen uu? Yag yaaj olj medsiin?