Кока кола хамгийн үнэтэй

Солонгост үйлдвэрлэж, худалдаалдаг бүх төрлийн ундаанаас “Кока кола” компанийн үйлдвэрлэсэн ундааны үнэ сүүлийн гурван жилийн дотор хамгийн өндөр буюу 40%- иар өссөн тухай Солонгосын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооноос мэдээлэлээ. “Кока кола” компанитай ижил төстэй ундаа үйлдвэрлэгч дотоодын компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг 20.3, 7.7, 7.2 хувиар өсгөсөн байгаатай харьцуулбал тус компани үнээ хэт их нэмж байгаа гэсэн үг юм. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тус компани бүх бүтээгдэхүүнийхээ үнийг дунджаар 6.5 хувиар дахин нэмэгдүүлэх болсон тухайгаа өчигдөр мэдэгджээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн үнэ багасч байгаа энэ үед бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах ёстой байтал дахин нэмж байгаа нь хэрэглэгчдийг хохироож байгаа гэсэн үг бөгөөд энэ шийдвэрээ эргэн харахыг “Кока кола” компанийн Солонгос Улс дахь салбарт анхаарууллаа гэж Солонгосын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооноос мэдээлсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.88.10)

    2013-12-25

    7. TMG