Барак, Мишель хоёр салах уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Барака Обама тэргүүн хатагтай Мишель нарын харилцаа таагүй байгаа талаар тэдний гэр бүлд ойр нэгэн эх сурвалж мэдээллээ. Тэргүүн хатагтай нөхрийгөө өөр хүүхнүүдтэй сээтгэнэлээ гэж уурлан, гэр бүл цуцлалтыг хариуцдаг өмгөөлөгчтэй уулзсан гэнэ. "Барак Обама сүүлийн үед их юм үзэж байгаа, нэр хүнд нь улам буураад л, эрүүл мэндийн системийн өөрчлөлт гэх зэрэг. Одоо бас гэр  бүлийн хямрал нэрмээс болж байна. Иймээс түүний амьдрал бүр ч дордох нь. Оршуулган дээр зургаа авахуулж, инээж хошигнож байсан энэ таагүй дурсамж түүнийг насан туршид нь дагах болно” гэж шүүмжлэгчид үзэж байна. "Тэд салах нь тодорхой. Барак, Мишель хоёрын харилцаа сүүлийн хэдэн жилийн турш хүндхэн байгаа. Тэд зөвхөн улстөрийн карьерын төлөө, бас охидынхоо төлөө л одоо хүртэл хамт байгаа. Харин одоо Мишель энэ бүхнээс залхаж гүйцсэн. Тэр өмгөөлөгчтэй уулзаж ярилцаад одоо ганцаараа амьдармаар байна гэдгээ Баракт хэлчихсэн” гэжээ. Мөн Мишель ямар ч гэсэн нөхрийнхөө бүрэн эрхийн хугацаа дуустал Цагаан ордонд амьдрах аж. “Одоо Мишель тусдаа унтахад бэлдэн, өөр өрөө рүү нүүхээр хувцас хунар, хувийн эд зүйлсээ янзалж цэгцэлж байна” гэж Америкийн Ерөнхийлөгчийн гэр бүлийн найз ярьжээ.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Water in dry (140.130.95.154)

    2013-12-25

    Yasan ch hariugui nztai ym be de hoorhii. Budersen gazar n tulhev gegcheer yu yunii ch tuhand hurelgui nziinhaa tuhai hov hurgeed guij bdg.

  • Зочин (124.158.88.10)

    2013-12-25

    4. TMG