Надежда Толоконникова: ”Биднийг сулласан нь Путины сурталчилгаа, өөр юу ч биш”
- 2013-12-25
- Дэлхий
- 0
Английн өдөр тутмын “Телеграф” сонины сурвалжлагч хамтлагийн гишүүдээс шоронгоос гарсны дараа сэтгэдлийг нь сонссон байна. Сибирийн Красноярск хотын шоронд хоёр жилийн хорих ял эдэлж байсан “Пусси Риот” панк хамтлагийн гишүүн Мария Алёхина, Надежда Толокон никова нар хэдхэн хоногийн өмнө Өршөөлийн хуулиар шоронгоос суллагджээ. Тэд ОХУ-ын эрх баригчдын баталсан Өршөөлийн хуулийн дагуу хорих ялын хугацаа нь дуусахаас хоёр сар орчмын өмнө суллагджээ. Надежда Толоконникова Сибирь дэх шоронгийн эмнэлгээс, Мария Алёхина Нижний Новгород хотын шоронгоос гарчээ. “Пусси Риот” хамтлагийн бүсгүйчүүд Москвагийн үнэн алдартны сүмд Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн үзүүлбэр хийснээс болж баривчлагдан, шоронд хорих ялаар шийтгүүлсэн юм. Олон улсын ажиглагчдын зүгээс Кремлийн эрх баригчдын саяхан баталсан шинэ өршөөлийн хуулийг ирэх хоёрдугаар сард болох Сочийн олимпийг зохион байгуулахын тулд хүний эрхийг дэмжигчдийн зүгээс сайшаал авч, Ерөнхийлөгч Владимир Путины нэр хүндийг өргөх зорилготой хэмээн дүгнэж байна. Ямартаа ч өршөөлийн хуулийн ачаар “Пусси Риот” хамтлагийн хоёр гишүүн болон шоронд 10 жил хорих ял эдэлсэн ОХУ-ын газрын тосны экс магнат Михаил Ходорковский нар суллагдаад байна. Тус хамтлагийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард болж, Екатерина Самуцевичийн ялыг хүчингүй болгосон юм. Надежда Толоконникова:
-Биднийг сулласан нь Путины сурталчилгаа, өөр юу ч биш. В.Путин олон улсад өршөөнгүй нэгэн гэдгээ харуулж, Сочид болох олимпыг дэлхийн анхааралд байлгахыг хүсч байна. Их инээдтэй санагдаж байна. Бид хэзээ ч бууж өгөхгүй.
Мария Алёхина:
-Би шоронгоос суллагдасан ч гэсэн эрх чөлөөг мэдрэхгүй байна. Орос Улс бол шоронжсон улс, бид бүгд хоригдлууд. Энэ бол миний үзэл бодол. ОХУ-д шинээр батлагдсан Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан Төрийн думаас Өршөөлийн хуулийг баталж, хоригдлуудыг суллаж эхэлсэн. Ирэх 2014 онд энэхүү хуулийн дагуу энэ оны наймдугаар сард Улаан талбайд Сочигийн өвлийн олимпийг эсэргүүцсэн 20 гаруй эмэгтэйг Өршөөлийн хуульд хамруулж суллаж магадгүй
Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (1)
Зочин (124.158.88.10)
28. TMG