М.Ходорковский Шенгений виз авахыг хүссэн шалтгаан юу вэ
- 2013-12-25
- Дэлхий
- 0
Хугацаанаасаа өмнө суллагдаж, суллагдсан даруйдаа Германд очиж, хэвлэлийн хурал зарлаад байсан ОХУ-ын газрын тосны магнат явсан Михаил Ходорковский Шенгений орнуудаар аялах виз авах хүсэлт гаргасан байна. Тэрээр өчигдөр Германы нийслэл Берлинд байрлах Швейцарийн Элчин сайдын яаманд гурван сарын Шенгений виз авах хүсэлт гаргасан тухай мэдээлжээ. М.Ходорковский Шенгений виз авснаар Европын ихэнхи орнуудаар чөлөөтэй аялах боломжтой болох бөгөөд одоогоор түүнд виз олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж. М.Ходорковский ихэр хөвгүүдийнхээ суралцаж буй Швейцарь улс руу нүүх бодолтой байгаа тухай түүний төлөөлөгч Ольга Писпанен “AFP” агентлагт мэдээлж байсан билээ. Харин зарим ажиглагчид М.Ходорковский чухам юуны учир Шенгений орнуудаар аялах виз авах болов гэдэгт тал талын таамаг дэвшүүлж буй. Хамгийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол тэрээр европын орнуудад бизнесийнхээ гарцыг нээх улмаар шинэ хамтрагчдаа тус орнуудаас сонгохыг хүссэн гэжээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээллээс харвал М.Ходорковский бизнесээ орхихоор шийдэж, Шенгений орнуудаар аялаж, амьдрах хүсэлтэй байгаа. Тэрээр ОХУ-ын газрын тосны салбарт мандаж байхдаа Европын олон оронд өөрийнхөө амьдралын бааз суурийг бэхжүүлсэн гэжээ.
Н.Дөл

Сэтгэгдэл (1)
Зочин (124.158.88.10)
2. TMG