Тиранозавр бидний бодсоноос том
- 2011-11-23
- Дэлхий
- 0
Лондоны “Royal Veterinary” коллежийн судлаачдын хэлснээр “Хоёр жижигхэн
гартай хүчирхэг тиранозавр бидний төсөөлдгөөс 30 хувиар том” аж.
Лондоны “Royal Veterinary” коллежийн судлаачдын хэлснээр “Хоёр жижигхэн гартай хүчирхэг тиранозавр бидний төсөөлдгөөс 30 хувиар том” аж. Тиранозавр өсвөр насандаа маш хурдан өсч, жин нэмдгийг тус коллежийн эрдэмтэд тогтоожээ. Тэдний тооцоолсноор ийм төрлийн үлэг гүрвэл ид өсөлтийн насандаа жилд 3950 фунт (1790 кг) жин нэмдэг байна. Энэ нь судлаачдын өмнөх тооцооноос бараг хоёр дахин их гэсэн үг аж. Тэдний баталж байгаагаар тиранозаврын өндрөөс биеийн жинг нь гаргахдаа дутуу тооцоолжээ. Түүнчлэн нас бие гүйцэж, хамгийн том хэмжээндээ хүрсэн ийм төрлийн үлэг гүрвэлийн араг яс тун ховор олдсон нь ийн дүгнэхэд хүргэжээ. 42 фут (12.8 метр) өндөр тиранозавр манай гариг дээр амьдарч байсныг батлах чулуужсан олдвор олджээ. Түүний өндрийг шинэ судалгаагаар гарсан дүнтэй харьцуулбал ийм өндөртэй тиранозавр ойролцоогоор есөн тонн жинтэй болж таарч байгаа юм.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)