Benetton брэнд 4 ихэр хүүхдийг 12 нас хүртэл нь хувцаслахаар боллоо
- 2013-12-26
- Үнэн
- 0
Он солилцохын зааг дээр мэндэлсэн дөрвөн ихэр нярайг Benneton дэлгүүрийнхэн 0- 12 нас хүртэл нь хувцаслах эрхийн БАТЛАМЖ олголоо. Учир нь Benetton брэнд 0-12 хүртэл насны хүүхдийн хувцас худалдаалдаг билээ.Benetton брэндийн Монгол дахь төлөөлөгч “Промон трэйд”-ийнхэн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр очин 4 ихэр хүүхэд төрүүлсэн залуухан ээж Хандсүрэнд батламж, нярайн иж бүрэн хувцас өгөөд зогсохгүй Монголын хүн амыг нэгэн зэрэг 4 хөөрхөн хүүхдээр бүл нэмсэн залуу гэр бүлд туслахыг үндэсний компаниудад уриалж, залуу аав, ээж хоёрт ч бэлэг барьсан юм.
Дашрамд дурдахад United Colors of Benetton брэндийн хүүхдийн хувцас дэлхийд анх удаа ЭКО сертификат авсан ажээ. Иймд хүүхдийн биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр даавуун материалтай, гайхалтай өхөөрдөм загвартай уг брэндийн хувцсаар Монгол улсын маань анхны дөрвөн ихэр хүүхэд 12 нас хүртлээ гоёхоор болжээ.
Гурван жилийн турш дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчид, бяцхан үрсдээ цаг алдалгүй хүргэж байгаа тус компанийнхан жил бүр Хавдар Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд болон Батсүмбэр дэхь ахмадын асрамжийханд ч гарын бэлгээ өгсөөр ирсэн билээ.

Ихэр хүүхдүүдийн аав Ч.Баттулга 12 жилийн турш хүүхдүүдээ дэлхийн брэндээр хувцаслах болсондоо их талархаж байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн 120 оронд 6500 гаруй салбар дэлгүүртэй Италийн United Colors of Benetton брэндийн албан ёсны борлуулагч “Промон трейд” ХХК нь саяхан Яармаг дахь залуусын хотхон “Viva city”-д гурав дахь салбараа нээсэн билээ.
-Монголд анх удаа дөрвөн ихэр хүүхэд цэл залуухан гэр бүлд мэндэлсэн тухай сонсоод бид хүүхдүүдийг нь том болтол бүрэн хувцаслахаар шийдсэн. Хэдийгээр эдийн засаг уналттай байгаа ч Benetton брэнд монголынхоо урлаг соёл, нийгмийн эмзэг давхаргыг дэмжсээр байх болно. Бид компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ баяртай байдаг гэж “Промон трэйд” компанийн захирал Н.Оюунбат ярьж байна.

Сэтгэгдэл (1)
Зочин (182.160.33.96)
Сайхан мэдээ байна. Бенетоныхон үнэхээр сэтгэл гаргажээ