
Энэтхэг улсын өмнөд хэсэгт орших Коимбатур хотын гудамжинд Нельсон Манделагийн дурсгалд зориулан зурагт хуудас хийжээ. Гэсэн хэдий ч Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгчийн зургийг биш Холливудын жүжигчин Морган Фриманы зургийг самбарт байрлуулсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Зурагт хуудсанд Манделагийн хүчирхийллийн эсрэг түүнчлэн ирээдүй хойч үеийн сайн сайхны талаар тунхагласан ишлэлүүдийг тусгажээ. Зурагт хуудасны доод хэсэгт Тереза эх, Мартин Лютер, Махатма Ганди нарын зургийг байрлуулсан байна. Эдгээр зургийг зөв сонгосон бөгөөд зурагт хуудасны гол баатрыг Морган Фримантай андуурснаа зурагт хуудас бүтээгчдийн хэн нь ч анзаараагүй гэнэ. Том алдаа гаргасан зурагт хуудас бүтээгчид богино хугацаанд Нельсон Манделагийн зургийг сольж тавихаа амласан байна. Сонирхуулахад жүжигчин Морган Фриман 2009 онд “Ялагдашгүй” кинонд Манделагийн дүрийг бүтээж байжээ.
Сэтгэгдэл (0)