Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хоригложээ

30 сая хүн амтай Саудын Арабын хаант улсад Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хоригложээ. Энэхүү хориг нь хаант улсын харьяат иргэд болон тэнд амьдарч буй гадаадын иргэнд ч хамааралтай гэнэ. Хоригийн хэрэгжилтэд шашны цагдаагаас хяналт тавьж байгаа бөгөөд цэцэг, бэлэг дурсгалын зүйлс худалдаалж буй дэлгүүрүүдийг тухайн бараануудыг зарахгүй байхыг тушаасан байна. Шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг исламын шашинтнуудын дээд зөвлөлөөс гаргажээ. Дашрамд дурдахад, “Аль-Мутава” байгууллага нь Саудын Араб дахь бүх шашны хэм хэмжээг хэрхэн мөрдөж байгааг анхааралтай хянадаг ба зарим тохиолдолд өөрсдийн бүрэн эрхийг хэтрүүлэн, хүмүүсийг золиослох явдал ч гардаг юм байна. Саудын Арабт шүүхийн систем нь шариатын хуулиуд дээр үндэслэдэг бөгөөд шүүгчид нь өөрсдийн шашны үзэл дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.247.156)

    2013-12-31

    Uu huurhii. Tegvel tend bayan tansag amidraad yah yum be? Shashnii zuvlul ch geh shig