Дөнгөж төрсөн хүүхэд худалддаг эмч баригджээ Видео
- 2014-01-02
- Дэлхий
- 0
Занг Шухиа эмч эцэг, эхчүүдэд хүүхдийг нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн итгүүлж, хүүхдээсээ татгалзаж, эмнэлэгт үлдээхийг ятгадаг байжээ.Ингээд эмч хүүхдийг хүүхдийн наймаачдад 3600 ам.доллараар зарж, наймаачид холын аймаг руу авч яван бяцхан үрсийг 9900 ам доллараар хүүхэдтэй болохыг хүссэн эцэг, эхчүүдэд зардаг гэжээ.
Занг эмч 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сарын хооронд нийт 7 хүүхдийг зарснаа хүлээгээд байна.
Үүнээс 1 хүүхэд нь амиа алдсан бол 6 хүүхдийг эргүүлэн эцэг, эхэд нь өгсөн байна.
Эмчтэй хамт энэ хэрэгт холбоотой өөр бусад 4 этгээдийг баривчилсан бөгөөд Зангийн хэрэг олон эмч нарын нэр төрд халдсан зүйл боллоо хэмээн цагдаагийнхан мэдээлжээ.



Сэтгэгдэл (1)
(103.26.193.5)
turhiin emneleguudiig shalgarai. Emch nart ih notoi yum bn le shu. Torson ehuud aimar aimar yum yarihiin.