
2025 онд “Mars One” төслийн хүрээнд Улаан нүдэн гараг буюу Ангараг руу хамгийн эхний ээлжинд нисэхээр захиалгаа өгөөд дуусчээ. Нийт 1058 хүн нэрээ өгснөөс 586 нь эрэгтэй, 472 нь эмэгтэй хүн байгаа гэнэ. Дэлхийгээс өөр газар очиж үзэн, амьдрахаар 200 гаруй мянган хүн захиалгаа өгөөд байна. Эхний ээлжинд нисэх 1058 хүнээс 385 нь 25 хүртэлх насны хүмүүс байгаа бол 415 нь 26-35 насны, үлдэх 286 нь 36-аас дээш насны хүн байна. Цэнхэр дэлхий дээр амьдарч ханалаа, одоо өөр гариг дээр очьё хэмээн шийдсэн хамгийн өндөр настай хүн нь одоо 81 настай бөгөөд 2025 он гэхэд 91 насандаа сансрын хөлөгт сууж харь гарагруу нисэхээр шийджээ. Ангараг руу зорчих тасалбар захиалаад байгаа хүмүүсийн олонхи нь дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байна. Энэ хүмүүсийн олонхи нь Хойд болон Өмнөд америкийн оршин суугчид байгаа бол дараа нь Европчууд, Азиуд, Африк, Далайн орны иргэд дэс дараалан орж, Хойд хөрш Оросоос 52 хүн бүртгүүлээд байна. Бүртгүүлсэн хүмүүсийг хугацааны сүүлийн хоёр жилд тодорхой хэмжээний биеийн эрүүл мэндийн болон сэтгэлзүй, даалгавар биелүүлэх чадварын шалгалтад оруулах юм. Ингээд энэ бүхнийг даван туулсан хүнийг тус бүр дөрвөн хүнтэй баг болгон зохион байгуулж Улаан нүдэн гараг руу нисэх бэлтгэл хийлгээд өрсөлдүүлж аль баг хамгийн түрүүнд хөөрөхийг шалгаруулна гэж төслийн удирдагч Бас Лансдорп ярилаа.
Сэтгэгдэл (0)