
Хятадад хоёр улстөрчийг авлигын хэргээр ажлаас нь халсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Хунань мужийн Ардын хурлын улс төрийн зөвлөлийн даргын туслах Тун Минзяныг ажлаас нь халсан төдийгүй Коммунист намаас хөөсөн байна. Түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа төдийгүй Хунань мужийн Хэньян хотын ардын төлөөлөгчдийг сонгох сонгуульд хуурамч санал авсан гэжээ. Тэрчлэн Сычуань мужийн Ардын хурлын даргын улс төрийн зөвлөх Ли Чунсийг “Хууль болон Коммунист намын сахилга батын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж ажлаас нь халжээ. Улс төр судлаачид “Хятад улс мужуудын албан тушаалтнуудыг халж байгаа нь авлигатай тэмцэх ажил улс төрийн элит давхаргаас орон нутагт шилжсэнийг гэрчилж байна” гэж дүгнэсэн аж.
Сэтгэгдэл (1)
(112.72.13.62)
энэ хятадууд чинь бас чимээгүй байж байгаад ардчилсан улс болж байгаа юм биш үү манайхан цээжээ дэлдээд байсан