
Чех улсад сууж байсан Палестины дипломатч Жамал ал-Жамал Прага хотын эмнэлэгт нас барсан тухай ВВС мэдээлэв. Жамал ал-Жамал гэртээ байсан сейфийг онгойлгох гэж оролдох үеэр дэлбэрсэн байна. Уг сейфийг 20 гаруй жилийн турш онгойлгоогүй байсан гэнэ. Жамал ал-Жамал дэлбэрэлтэд шархдаж, эмнэлэгт хүргэгдээд дөрвөн цагийн дараа нас баржээ. Чехийн цагдаа нар хэлэхдээ сейфний хамгаалалтын төхөөрөмж дэлбэрсэн гэж таамагласан байна. Палестины гадаад хэргийн сайд Риад Малки “Элчин сайдын яамны хуучин байранд байсан сейфийг 20-25 жилийн хугацаанд хэн ч нээгээгүй орхисон байсан” гэжээ. Түүнчлэн Палестины гадаад хэргийн яамнаас дэлбэрэлт юунаас болж гарсныг шалгах төлөөлөгчдийг илгээх гэнэ.
Сэтгэгдэл (0)