Нүүрний будаг хийдэг эртний модон цехийг олжээ

Кипр Улсад малтлага хийсэн Италийн археологичид бүсгүйчүүдийн нүүрний будаг шунх хийдэг эртний модон цехийг олжээ. Хүмүүс МЭӨ хоёр мянган жилийн үед буюу дөрвөн мянган жилийн тэртээ үнэртэн, будаг шунх хийж байсан аж. Лимасол хотоос холгүй орших Пиргос-Маврораки гэдэг газар малтлага хийж байсан археологичид уг цехийг олсон гэнэ. Тэнд будаг хийхэд зориулсан чулуун 70 хавтан, уусгах, холих сав, нунтаг будаг зэрэг олджээ. Италийн археологичдын дарга “Энэ бол чухал олдвор” гэж тэмдэглэсэн аж. Өмнө нь Египетэд будаг шунх хийж байсан олдвор олддог ч тэдгээр нь хувь хүмүүсийн эд зүйлтэй хамт байдаг гэнэ. Харин Кипр улсад олдсон энэ цехийн хувьд тэнд үйлдвэрлэл явуулж, худалддаг байсан бололтой гэж эрдэмтэд үзсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)