Нью-Йоркийн шинэ мэр орлогын зөрүүг арилгахын төлөө ажиллана

АНУ-ын Нью-Йорк хотын мэрээр сонгогдсон Билл де Блазио лхагва гаригт ажилдаа орсон тухай ИТАР- ТАСС мэдээллээ. Билл де Блазио албан ёсоор ажилдаа орохын өмнө олон нийтийн өмнө тангараг өргөсөн байна. Тэрбээр цугларсан олонд хандан үг хэлэхдээ “Нью-Йорк хотын оршин суугчдын орлогын зөрүүг арилгахын төлөө ажиллана. Хүн бүр амьдралдаа амжилт гаргах ёстой” гэсэн аж. Түүнчлэн шинэ мэр тангараг өргөх ёслолын ажиллагаанд гэр бүлийнхээ хамт метрогоор иржээ. Шинэ мэрийг тангараг өргөхөд Нью-Йоркийн хэдэн мянган иргэн цугларсан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон очсон аж. Дашрамд дурдахад Билл де Блазио нь Билл Клинтоны засаг захиргаанд Нью- Йорк хотын Барилга, орон сууцны яаманд хариуцлагатай албан тушаал хашиж байснаас гадна 2000 онд Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргын сонгуульд өрсөлдөхөд түүний сонгуулийн кампанит ажлын менежерээр ажиллаж байжээ. Тэрчлэн Билл де Блазио испани хэлтэй америкчуудын дунд нэр хүндтэй улстөрч юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)