Үзүүштэй жил болох нь

Энэ жил одон орны хувьд үзүүштэй жил болох нь. Учир нь хаврын дунд сарын 15-нд сар 78 минутын турш бүтэн хиртэх бол 29-нд нар хагас хиртэх юм байна. Энэхүү нар хиртэх үзэгдэл зургаан минут үргэлжилнэ. Дэлхийн дагуулын удаах хиртэлт ирэх аравдугаар сарын 8-нд болох бөгөөд 57 минут үргэлжилнэ. Үүнээс хэд хоногийн дараа буюу 24-нд нар хиртэнэ. Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр сарын 9-нд Ангараг гариг дэлхийтэй ойртох бол Сугар, Санчир, Бархасбадь гариг жилийн эхний хагаст цэнхэр гаригт дөхөх юм байна. Энэхүү мэдээллийг тухайн цагт нь илүү дэлгэрэнгүйгээр хүргэх болно.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)