АНУ иргэдээ Өмнөд Суданаас нүүлгэн шилжүүлэв

АНУ иргэдээ зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Судан улсаас нүүлгэн шилжүүлсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн албаны төлөөлөгч Мари Харф сэтгүүлчдэд хэлсэн аж. Түүний хэлснээр АНУ өөрийн 440 иргэн, гадаад орнуудын 750 иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Иргэдийг Америкийн цэргийн тээврийн онгоцоор Өмнөд Суданаас гаргажээ. Тэрчлэн одоо хүртэл Өмнөд Суданд байгаа АНУ-ын иргэдийг тус улсаас аль болох түргэн хугацаанд явахыг сануулсан бөгөөд Жуба хотод суугаа АНУ-ын ЭСЯ-ы ажилтнуудын тоог цөөлөх шийдвэр гаргасан гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)