Гадаадын хөрөнгө оруулагчид Японыг сонирхож байна
- 2014-01-06
- Дэлхий
- 0
Япон улсын ажилгүйдэл сүүлийн зургаан жилийн доод хэмжээ болох 3.8% болж буурав. Энэ бүхэн ерөнхий сайд Абегийн арга хэмжээний үр дүн гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид сүүлийн 20 жилд анх удаа Япон орныг сонирхож эдийн засгийг нь гол анхааралдаа аваад байгаа аж. Ноён Абегийн төлөвлөгөө гурван чухал бүтэцтэй байна. Энэ нь мөнгөний сулруулах бодлогыг эрчимтэй явуулах, санхүүгийн бодлогыг тэлэх, урт хугацаанд өсөлт бий болгох стратеги юм. Эхний хоёр нь Японы эдийн засгийг өсөлтийн зам мөрөөр оруулах бол гурав дахь өсөлтийг тогтворжуулж улмаар нөхөн сэргээх зорилготой. Тоон зорилт нь энэ оны гуравдугаар сард -0.9% байсан инфляцийг 2015 он гэхэд +2.0% хүртэл хөөргөдөх явдал юм. Өнгөрсөн баасан гарагт гарсан мэдээгээр бол “дөнгөж 1.2%” болоод байна. Үүний дүнд аж үйлдвэрлэл сүүлийн долоон жилд байгаагүй хурдацтай өсөлтийг үзүүлээд байгаа. Энэ амжилтын эсрэг гарч ирж байгаа асуудал бол хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээр долларыг “дарамтлуулах” явдал юм. Японы тулгамдаж буй нэг асуудал бол хүн амын хөгшрөлт бөгөөд дайны дараах үеийн эрс өсөлтөөр төрөгсөд өдгөө тэтгэвэрт гарч нийгмийн халамжийн санд дарамт учруулж буй явдал билээ. Энэ дарамтыг арилгахын тулд хэрэглээний татварыг 5-8 хувь болгож нэмэгдүүлэх аргыг Абе ярьж эхлээд байгаа. 2015 оны аравдугаар сард 10 хувь хүргэж ч болзошгүй байгаа. Хэрэв татвар нэмбэл иенийн зах зээлд багагүй бужигнаан үүсгэх нь гарцаагүй юм. Татварыг нэмэгдүүлсний дараагаар огцом уналт үзүүлэхтэй зэрэгцэн дэлхийн олон трейдэрүүд ашиг олохоор улайран дайрах давхацвал иен багагүй чангарч болох билээ. Харин тогтворжилт явагдсаны дараагаар USD/JPY өсөлт үзүүлж болох юм. Мөн татвар нэмэгдүүлэх нь үйлдвэрлэл, дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулдаг билээ. Татвар нэмэгдүүлэх хугацааг дөрвөн сар ба түүнээс өмнө гэж таамаглаж байна. Гэхдээ үүнээс өмнө эдийн засгийн өсөлт муу байвал Японы төв банкнаас долларыг сулруулах бодлогыг нэмэгдүүлж ч болох талтай аж. С.САРАА

Сэтгэгдэл (0)