
Куба улсад автомашин чөлөөтэй худалдаж эхэлсэн тухай ИТАР- ТАСС мэдээллээ. Куб улсын оршин суугчид автомашин худалдан авахын тулд Засгийн газраасаа тусгай зөвшөөрөл авдаг байсан байна. Харин одооноос анх удаагаа автомашин чөлөөтэй худалдан авах эрхтэй болжээ. Ийнхүү автомашин худалдан авах журмыг уян хатан болгосон ч хүн бүр худалдан авах боломж хомс юм байна. Учир нь Куб улсад автомашин худалдаалах монополь эрхийг зөвхөн Засгийн газар эзэмшиж, автомашины үнийг асар өндрөөр тогтоосон аж. Тиймээс ийм үнээр өндөр албан тушаалтнууд, жүжигчид болон тамирчид машин худалдан авах боломжтой болж байгаа гэнэ. Харин машины үнийг хэт өндөр тогтоож байна гэж иргэд эсэргүүцсэн байна. Учир нь машинуудын үнэ дэлхийн улс орнуудад худалддаг үнээс өндөр байгаа аж. Жишээ нь, 2000 оны Audi A4 машины үнэ 45 мянган ам.доллар, 2008 оны Suzuki Jimny 69 мянган ам.долларын үнэтэй гэнэ. Тиймээс иргэд энэ өндөр үнэтэй машиныг худалдсаны тал мөнгийг улсад өгөх байх гэж таамаглаж байгаа юм. Харин Засгийн газрын зүгээс тайлбар хийгээгүй аж.
Сэтгэгдэл (0)