
Ливан улсын иргэн Хассоуны гэр бүлийн лабораторид дэлхийн хамгийн үнэтэй саванг үйлдвэрлэсэн байна. Ердөө 160 гр жинтэй саван 2800 ам.долларын үнэтэй аж. Эхлээд харахад жирийн л оливын саван шиг уг саванд алт, бриллиант орсон учраас үнэ нь өндөр болжээ. Саванд алтны нунтаг 17 гр, бриллиант чулууны нунтаг таван гр орсон гэнэ. “Катар” нэртэй энэ саванг Катар улсын Тэргүүн хатагтайд зориулан бүтээсэн байна. Дашрамд дур дахад, Хас соуны гэр бүлийнхэн 500 гаруй жилийн турш саван үйлдвэрлэж байгаа юм. Тэдний өвөг дээдэс 1480 оноос эхлэн саван хийж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)