ОХУ-ын Волгоград хотод болсон халдлагын эзнийг олжээ

ОХУ-ын Волгоград хотод шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Волгоград хотын гал тэрэгний буудалд амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлж, 17 хүн аминд хүрсэн. Харин үүнээс нэг өдрийн дараа өглөө Волгоградын троллейбусанд дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амь үрэгдэж, 10 хүн бэртэж, гэмтсэн билээ. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг явуулсан эзнийг олжээ. Энэ террорист халдлагыг үйлдсэн этгээд Хойд Кавказын салан тусгаарлагч бүлэглэлийн гишүүн 31 настай Павел Печенкин гэдгийг тогтоосон байна. ОХУ-ын аюулгүй байдлын албаны эх сурвалжийн хэлж буйгаагаар  хэд хэдэн нотлох баримтад хийсэн шалгалтын дүнд түүнийг энэ хэрэгт холбоотой байх магадал өндөр байгаа аж.  Оросын Волгоградад болсон террорист халдлагад эндсэн хүмүүст Америкийн тал эмгэнэж байгаагаа илэрхийлээд Оросын батлан хамгаалахын салбартай терроризмын эсрэг хамтын ажиллагаа, ялангуяа Сочийн Өвлийн Олимпын наадам террорист заналхийлэлд өртөхөөс хамгаалахад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.29.144.27)

    2014-01-08

    Олсон нь сайн хэрэг.Гэтэл манай Монголд хамтран амьрагчаа тамлан зовоож алсан нь тодорхой байхад яаж ч чадахгүй авилга хээл хахуульд автсаар байна .

  • (112.72.13.66)

    2014-01-07

    АНУ-гаас тусламж авах бол асар их доромж

  • Зочин (180.235.186.77)

    2014-01-07

    Магадлал өндөр байна гэж байна шүү Олсон юм уу.