Германы хоёр алдартанд цана ээлгүй “унаа” гэдгээ харуулав

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель гүйлтийн цанаар гулгаж байгаад унаж түнхээ гэмтээснээр ойрын гурван долоо хоног эмчлүүлэнгээ амрахаар болжээ. Түүнийг эмч хэвтрийн дэглэм сахихыг шаардсан тул ажлаа гэрээсээ нэг хэсэгтээ явуулах юм байна. Ангела Меркель шинэ он солигдох үед амралтаа авч, Швейцарийн Санкт Мориц хотыг зорьсон юм. Унасныхаа дараахан Меркель хавдар төдий гэж үзэж байсан ч эмч нар түнхэндээ гэмтэл авсныг тогтоосон хэмээн түүний төлөөлөгч Стеффен Сайберт мэдэгдлээ. Түүний хэлснээр канцлер ирэх гурван долоо хоногийн туршид хэвтрийн дэглэм сахих шаардлагатай бөгөөд зарим улстөрийн айлчлалуудыг нь цуцлахаар болсон байна. Тухайлбал, энэ долоо хоногт Варшавт айлчилж шинэ Ерөнхий сайдтай уулзах байжээ. Мөн энэ сард болох дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож чадахгүй болсон байна. Одоо таягтай алхаж байгаа хатагтай Меркель өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг удирдаж магадгүй гэнэ. Үүнээс хэдэн хоногийн өмнө Германы алдарт тамирчин Михаэль Шумахер уулын цанаар гулгаж байгаад тархиндаа хүнд гэмтэл авч улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа билээ. Ийнхүү Германы хоёр алдартан хэдхэн хоногийн хугацаатай цанаар гулгаж яваад унаж гэмтлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)