Хагас өнчин 14 оюутанд сургалтын төлбөрийг өглөө
- 2014-01-08
- Үнэн
- 0
БШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр “Ивээл энэрэл” ТББ-д харьяалагддаг бүтэн ба хагас өнчин 14 оюутанд нэг жилийнх нь сургалтын төлбөрийг гардуулан өглөө. Дээрх 14 оюутны жилийн сургалтын төлбөрийг тус яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа бөгөөд сайд хувиасаа халамжийн төвд хандив өргөсөн юм. “Ивээл энэрэл” ТББ нь “Гэрэлт ирээдүй” хэмээх халамжийн төвтэй бөгөөд Ховд аймгийн Мөст сумын уугуул Б.Уранчимэг гэх эмэгтэй тус төвийг байгуулжээ. Тэрбээр 2004 оноос Ховд аймгийн бүтэн өнчин 24 хүүхдийг асрах болж төвөө байгуулахаар сэтгэл шулуудсан аж. Өнөөдрийн байдлаар тус төвд бүртгэлтэй 50 хүүхэд байдаг байна.
М.БАТ







Сэтгэгдэл (2)
(182.160.33.78)
сургалтын төлбөрөөр нь залуучууд нь архи уугаад эмэгтэйчүүд нь биеэ үнэлчихгүй л бол яамай.
hell (202.70.33.115)
hagas baina uu buten onchin baina uu ymar hamaa baina surj chadaj baiga huuhduuded l tetgelgiig n ogoh heregteisht hagas onchin geed oligtoi surahgui bol bidnii karmanaas mongo gargah ymar heregtein