Хятадад ирэх онд хувийн хөрөнгө оруулалттай 3-5 банк үйл ажиллагаа явуулна

Хятадын зах зээлд туршилтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг энэ онд хувийн хөрөнгө оруулалттай 3-5 банкинд олгох талаар тус улсын банкуудын зохицуулах хорооноос мэдээллээ. Энэ нь Хятадын банк, санхүүгийн салбарт хийж буй шинэчлэлийн нэг хэсэг байх аж. Түүнчлэн зохицуулах хорооноос мэдээлснээр банкуудын үйл ажиллагааг шинэчилж, бүтцийг нь өөрчлөхөд хувийн хөрөнгө оруулалттай банкуудын тусламжийг авах юм байна. Мөн энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалттай банкууд голчлон орж ирэх боломж хэр байгааг судалж эхлэх ажээ. Харин хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай банкуудын үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын хувьд автомашин, тоног төхөөрөмж болон орон сууцны зээлээс үүсч болох эрсдэлээс зайлсхийх боломжтой хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар Хятадын банк санхүүгийн салбарын хоёроос бага хувийг гадаадын банкууд бүрдүүлж байна. Тус улсын банк санхүүгийн салбар 2008 оноос хойш хоёр дахин тэлж, 147 их наяд юань буюу 24 их наяд ам.долларт хүрээд байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)