
АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгч асан Деннис Родман багийнхаа хамтаар Хойд Солонгост очсон. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн өдрийг тохиолдуулан хоёр орны багийн хооронд сагсан бөмбөгийн тэмцээн зохиож байгаа юм. Деннис Родман хэлэхдээ хоёр улсыг хооронд нь холбох зорилготой гэсэн аж. Түүний багийн тамирчид хойд солонгосчуудтай өчигдөр тогложээ. Хэдийгээр Ким Чен Уны төрсөн өдрийг албан ёсоор бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй ч Умардын удирдагч өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн аж. Ким Чен Унтай найз болсон Родманаас CNN агентлагийн сэтгүүлч Крис Куомо ярилцлага авсан байна. Сэтгүүлчийн “АНУ-ын иргэн Хойд Солонгост хоригдож байгаа асуудлыг хөндвөл яасан юм бэ” гэсэн асуултад Деннис Родман “Хойд Солонгост хориг дож байгаа Кеннет Бейг буруутгах нэг шалтгаан байгаа байх” гэж хариулсан аж. Энэ нь олон хүний дургүйцлийг хүргэсэн бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч бүлгүүд Родманыг Хойд Солонгост очсоныг шүүмжиллээ. Харин Вашингтон “Деннис Родман АНУ-ыг төлөөлж Умардад очоогүй” хэмээн мэдэгдсэн юм. Деннис Родман өнгөрсөн онд Хойд Солонгост гурван удаа очсон бөгөөд Ким Чен Уныг өөрийн найзаа хэмээн тайлбарлажээ. АНУ-ын иргэн Кеннет Бей өнгөрсөн онд Хойд Солонгост жуулчны визээр очоод баривчлагдсан юм. Түүнийг Умардын Засгийн газарт аюул занал учруулах гэж оролдсон хэмээн буруутгаж, хөдөлмөрийн лагерьт 15 жил хорих ял оноожээ. Хоригдож байгаа Кеннет Бейн эрүүл мэндийн байдал муудаж, өнгөрсөн оны намар эмнэлэгт хэвтжээ. Крис Куомо Родманаас “Кеннет Бей Хойд Солонгост юу хийсэн юм бол оо” хэмээн асуухад сагсанбөмбөгч асан “Үгүй ээ үгүй. Энэ талаар чи надад хэл. Яагаад түүнийг тэнд баривчилсан юм бэ” гэж эргүүлэн асуусан аж. Родман шууд л ярианы сэдвийг өөрчилж, сагсанбөмбөгчдийн талаар ярих дуртайгаа хэлжээ. Кеннет Бейн дүү Терри Чун CNN агентлагийн “Anderson Cooper 360” нэвт рүүлэгт өөрийн бодлоо хэлэхдээ Деннис Родманы хариултууд “цо чирд моор, бүдүүлэг” байсан гэжээ. Терри Чун “Родман Хойд Со лонгосын удирдагчтай холбоотой байдлаа ашиглан ахыг нь эмнэлгээс гаргаж сул луулаагүй” явдалд урам хугарсан хэмээн ярьсан байна. Хэдийгээр Родманд Кеннет Бейг өмгөөлөхөд тусалж, ахад нь туслах боломж байгаа ч сагсанбөмбөгч асан туслахаас татгалзаж байгаа гэж нэмж хэлсэн аж. Кеннет Бейд туслахаа байг гэхэд түүнийг буруутгаж байгаа нь ахынх нь талаар ямар ч мэдээлэлгүй байгаа бололтой хэмээн Терри Чун ярилаа. Бүсгүй ахыгаа “Хойд Солонгост хуулийн дагуу аяллын операторын ажлыг хийж байгаад 2012 оны арваннэгдүгээр сард баривчлагдсан” гээд мэргэжлийн сагсанбөмбөгчид асан ахыг нь өршөөж болох боломж байгаа эсэхийг асууж өгнө гэж найдаж буйгаа хэллээ. Терри Чун “Энэ бол ямар нэгэн тоглоом биш. Энэ бол хүний амьдралын тухай асуудал” хэмээн тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл (0)