Хумсны маникюр 4000 жилийн түүхтэй
- 2014-12-03
- Дэлхий
- 0
Олон сонирхолтой баримт хүний хумстай холбогдох нь бий. Тэдгээрийн зарим нь цэвэр мухар сүсгийн шинжтэй зүйл байдаг бол ихэнх нь шинжлэх ухааны үндэслэлтэй баримт юм. Ингээд зарим сонирхолтой баримтыг хүргэе. -Хумс, үс хоёр тун адилхан шинж чанартай аж. Учир нь кератин гэж нэрлэгддэг уураг хумс, үс хоёрын аль алиныг нь бүрдүүлдэг.
- Хумсны толио үхсэн эсээс тогтдог учир амьсгалдаггүй. Тиймээс тэдэнд хүчилтөрөгч шаардлагагүй. Гэхдээ хумсны толионоос бусад хэсэг нь амьд эсээс бүтдэг болохоор хүчилтөрөгч, витамин, эрдэс бодис гарцаагүй хэрэгтэй.
- Хумс хөлөрдөггүй. Учир нь хумсанд хөлсний булчирхай байдаггүй. Энэ нь хумсны эргэн тойрны арьс хөлөрдөггүй гэсэн үг.
- Долоо хоногт 0.1 мм-0.3 – ээр хумс ургадаг. Энэ нь хумс 100 хоногт нэг см ургадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хурууны хумс бүрэн ургаж гүйцэхэд 4-6 cap шаардагдах аж. Харин хөлийн хумсанд энэ хугацаа 12-18 cap байдаг. Эндээс гарын хумс хөлийнхөөс түргэн ургадгийг мэдэж болно. - Эрэгтэй хүний хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг.
- Хөлийн хумс гарынхаас хоёр дахин зузаан.
- Дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг. Харин хамгийн удаан ургадаг хумс эрхий хурууных байдаг. - Хумсыг дөнгөж авсны дараа илүү хурдан ургадаг.
- Улирал, цаг агаар хумсны ургалтад нөлөөлдөг. Дулаан уур амьсгалд, тэр тусмаа өдрийн цагаар хумс илүү хурдан ургадаг.
- Залуу хүний хумс илүү хурдан ургадаг. Түүнчлэн жирэмсний үед хумс ер бусын хурдан ургадаг аж.
- Хүний хоёр гарын хумс харилцан адилгүй хугацаанд ургадаг. Хэрэв та солгой биш бол баруун гарын тань хумс илүү хурдан ургадаг байна.
- Компьютер дээр юм бичих нь хумсны ургалтыг нэмэгдүүлдэг.
- Харанхуй, үдшийн цагаар хумсаа авах нь азгүйдэл дагуулдаг гэдэг. Хэдийгээр энэ нь цэвэр мухар сүсгийн шинжтэй ч хангалттай гэрэлгүй үед хумсаа авах нь хумсны цаад махаа авах магадлалыг бий болгодог.
- Хүнийг амьсгал хураасны дараах хэд хоногт үс, хумс нь ургасаар байдаг гэлцдэг. Энэ бол ердөө л харааны төөрөгдөл. Учир нь хүнийг бурхан болмогц арьс агшиж, багасахад үс, хумс нь урт болсон мэт харагддаг.
- Хумсны анхны маникюрыг 4000 жилийн өмнө хийж байжээ.

Сэтгэгдэл (0)