Шүд хорхойтуулахгүй чихэр үйлдвэрлэнэ

Германы хүнс үйлдвэрлэгчид шүд хорхойтуулахгүй чихэр үйлдвэрлэх санаа олсон байна. Чихрийн найрлагад шүд хорхойтохын эсрэг үйлчилгээтэй бактерийг оруулах гэнэ. Шүдний пааланд чихрийн сахар ихтэй хэсэг наалдсанаас стрептокок гэдэг бактер үүсч шүд хорхойтдог аж. Харин шинэ чихрийн найрлагад оруулах ашигтай бактер нь стрептококийн эсрэг үйлчилгээ үзүүлж, шүлсээр залгигдаад биеэс гадагшлах юм байна. Ашигтай бактертай чихрээс гадна Германы “OrganoBalance GMBH” үйлдвэрт бага насны хүүхдүүдийн шүдийг хамгаалахын тулд сахаргүй чихэр үйлдвэрлэж эхэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.10.22.242)

    2014-01-13

    Masn zugeer sanaa bna mongold bhgui ni haramsaltail yum.