
Турк Улсын Анкара хотын засаг захиргаа 350 цагдааг ажлаас нь халсан тухай Лента.ру мэдээлэв. Туркийн хэвлэл мэдээлэлд бичсэнээр Ерөнхий сайд Режеп Таийп Эрдоганы талын хүмүүсийг мөрдсөн учраас цагдаа нарыг халсан гэжээ. Тагнуул, терроризмтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг, дамын наймаатай тэмцэх зэрэг хэлтэст ажиллаж байсан цагдаа нарыг халсан аж. Одоогоор 250 шинэ цагдааг томилоод байна. Өмнө нь авлигын хэрэг шалгаж байсан Стамбул хотын 30 цагдааг мөн халсан гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар өнгөрсөн онд эхэлсэн Туркийн улстөрчдийг авлигын хэрэгт шалгах шалгалтын ард АНУ-д цагаачилсан улстөрч Фетулл Гюлен байгаа аж. Харин Фетулл Гюлен үүнийг няцаажээ.
Сэтгэгдэл (0)