Махны төрөлжсөн гурван цэг байгуулжээ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах болсон. “Саян-Уул” ХХК-ийн гаргасан энэхүү санал санаачилгыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан долоон түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төв, Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг “Шинэ Монгол” сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлуулжээ. Эдгээр цэгт үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг “Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал” дэд хөтөлбөрийн дагуу “Хүчит шонхор” захын үнээс 500-1000 төгрөгөөр хямдаар худалдаалах юм байна.

М.НАР
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)