Дэлхийн анхны мөсөн машин
- 2014-01-10
- Дэлхий
- 0
“Канадын дугуй” компани “Мотомастер” аккумулятороо хүйтэнд хэр тэсвэртэйг нотлохын тулд мөсөн машин бүтээжээ. Зохион бүтээгчид 2005 оны “Чеви Силверадо 2500” маркийн ачааны тэрэгний их бие дээр мөс, ус, ган холбоос ашиглан эл машинаа урласан байна. Тэд бүтээлээ Гиннесийн номны шинэ төрөлд бичүүлэхээр төлөвлөсөн бөгөөд машин 1.6 км зам туулж чаджээ. Хөдөлгүүр халж, мөсийг хайлуулахаас сэргийлж нэмэлт сэнс байрлуулсан аж. Эл машин 40 цагийн дараа хайлсан бөгөөд аккумлятор нь 49 хэмийн хүйтэнд хэвийн ажилласан гэнэ.





















Сэтгэгдэл (0)