
Их Британийн хатан хаан II Элизаветагийн хөрөг дээр "HELP" гэдэг үг бичсэн залуу хэргээ хүлээсэн байна. Өдгөө 42 настай Харрис өнгөрсөн оны зургаадугаар сард Вестминстерийн сүмд байдаг Хатан хааны хөрөг дээр улаан будгаар "HELP" гэж бичжээ. Зураач Ральф Хеймансийн уг бүтээл 160 сая фунт стерлингийн үнэтэй байсан бөгөөд бичсэн үгийг арилгахад 7,3 сая фунт стерлинг зарцуулсан аж. Лондон хотын Саутуорк дүүргийн шүүхэд Харрис "Хүүхдүүдийг нь аавтай нь уулзуулахгүй байгаа нийгмийн асуудалд анхаарал татахын тулд "Туслаач" гэж бичсэн" хэмээжээ. Ирэх хоёрдугаар сард Харрисийг шүүх хурал болно.
Сэтгэгдэл (0)