
Японы судалгааны хөлөг онгоц Номхон далайн нэлээд гүн хэсэг болох 3058 метрийн гүн ангалд очсон байна. Энэ судалгааг хийхийн тулд “Тикю” хөлгийн баг хоёр сарын турш бэлтгэжээ. Хөлөг онгоц Хонсю арлын зүүн эргээс 75 км зайд байх далайн усанд шумбаж, хэмжилт хийсэн гэнэ. Номхон далайн уг ангалыг газар хөдлөлтийн төв гэж үздэг учраас судалгаагаар ангал нь газар хөдлөлттэй хэр холбоотойг тодруулахыг зорьсон аж. “Тикю” хөлгийн багийн гишүүд энэ оны сүүлчээр 5200 метрийн гүн ангалд хүрэх зорилго тавиад байгаа юм байна. Өнгөрсөн 2012 онд энэ хөлөг 2466 метрийн гүнд очиж, хэмжилт хийжээ.
Сэтгэгдэл (0)