Чулуутынхан цагаан идээний үзэсгэлэн гаргана
- 2014-01-10
- Үнэн
- 0
Архангай аймгийн Чулуут сумын цагаан идээ үйлдвэрлэгчид өчигдөр нийслэлд ирлээ. Тэд 30 гаруй машинд 60 орчим тонн цагаан идээ ачиж ирсэн байна. Энэ жил сумын нутгийн зөвлөл зөвхөн Чулуутынхаа цагаан идээний үзэсгэлэн худалдааг дангаар нь гаргахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн Скай худалдааны төвийн гадаа "ЧУЛУУТЫН ЦАГААН ИДЭЭ" нэртэй үзэсгэлэнгээ дэлгэх аж.
Сэтгэгдэл (0)