Германы агаарын орон зайд хууль бусаар ямар нэгэн биет нэвтэрчээ

Юу нь үл мэдэгдэх нэгэн нисдэг биет германы Бремен хотын нисэх буудлын ойролцоо тэнгэрт гурван цаг гаруй саатаж агаарын хөлгүүдийн нислэгийг хэдэн цагаар саатуулсан байна. Нисэх онгоц, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс буудлын захиргаа Франкфурт-на-Майне и Ганновер орох нислэгүүдийг хойшлуулсан бол Парисаас ирж байсан онгоц буух зөвшөөрөл хүлээн хотын дээгүүр нэлээд удаан тойрч ниссэн байна. Ингээд ч зогссонгүй маргааш өглөө нь Франкфурт орох байсан нислэгээ өөрчилжээ. Үл мэдэгдэх нисдэг биет диспетчерийн цамхгийн нэг цонхоор харагдаж эхлэхэд  тэд хэсэг ажигласнаа цагдаа дууджээ. Ингээд хэсэг хугацааны дараа үл мэдэгдэх нисдэг биетээс сонин гэрэл гарч эхэлснийг олон зуун хүн харсан байна. “Эхлээд бид ямар нэгэн онгоц юм уу нисдэг тэрэг  удирдлагаа алдаад явж байна гэж бодсон чинь  буухгүй байсан. Энэ бол үнэхээр сонин зүйл” гэж Моника Мерзве гэдэг эмэгтэй хэлжээ. “Чухам юу байсныг бид одоо болтол мэдээгүй байна. Гэхдээ тэнд ямар нэг зүйл үнэхээр байсан” гэж Бремений цагдаагийн төлөөлөгч хэлж байна. Хууль сахиулагчид үүнийг Үл мэдэгдэх нисдэг биет, харь гарагийн хөлөг гэхээсээ ямар нэгэн нисэгчгүй онгоц, агаарын бөмбөлөг байсан байж мэдэх юм гэж байгаа гэнэ. Юутай ч агаарын орон зайд хууль бусаар ямар нэгэн биет нэвтэрснийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хэрэв буруутай хэн нэгэн тодрох юм бол тав хүртэл жилийн хорих ял, мөнгөн торгуулийн ял хүлээж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)