Хятад улсад хувийн банкууд үйл ажиллагаагаа эхэлнэ
- 2014-01-13
- Дэлхий
- 0
Хятад улс энэ онд тав хүртэл ху вийн банк шинээр байгуулахаар шийд- вэрлэсэн тухай ВВС мэдээллээ. Санхүүгийн салбарт шинэ боломж бий болгох шинэ банкнууд нь аж үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Хятадын банкуудын захиргаа шинээр нээгдэх хувийн банкуудын ажлыг хянах бөгөөд туршилтын шугамаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн аж. Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог манай өмнөд хөршийн хувьд санхүүгийн салбар нь хатуу хяналттай байдаг юм. Тиймээс санхүүгийн хяналтыг сулруулах арга замыг хайж байгаа Хятад улс эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түлхэц өгөхөөр хувийн банкнуудыг ажиллуулахаар болжээ. Шинэ банкуудыг байгуулахдаа одоо ажиллаж байгаа банкнуудад суурилах юм уу эсвэл шинэ банкууд эрсдэлээ өөрөө авч гарах арга хэлбэрийн аль нэгийг сонгох гэнэ. Хятадын банкны зохицуулах хорооноос Синьхуа агентлагт хэ- лэхдээ “Шинэ банкнуудын үйл ажил лагаанд чанд мөрдөх журам, стандартуудыг бид боловсруулна. Эдгээрт банкны шалгуур тогтоох, лицензийг хязгаарлах, удирдлагыг сайжруулах, эрсдэлийг даван туу лах зэргийг багтааж байгаа” гэсэн байна. Түүнээс гадна уг хорооноос гадаадын банкнууд Хятадын аж үйлдвэрийн салбарт орж ирэх босго шалгуурыг багасгах талаар судалгаа хийхээ хэллээ. СҮҮДРИЙН БАНКИНД ХЯНАЛТ ТАВИХ
Мэргэжилтнүүд хувийн банк нээх шийдвэр нь Хятадад сүүдрийн банкны системийг нэмэгдүүлнэ хэмээн санаа зовниж байгаа аж. Банк бус санхүүгийн компаниуд сүүлийн хэдэн жилд их хэмжээний зээл олгосон нь Хятадын өрийн хэмжээг ихээр нэмэгдүүлжээ. Тиймээс шүүмжлэгчид сүүдрийн банкны үйл ажиллагаа нь Хятадын эдийн засгийн өсөлтөд хамгийн их эрсдэл учруулж байгаагаас гадна өрийн илэн далангүй байдлыг багасгадаг гэж үздэг байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Хятадын хууль тогтоогчид санхүүгийн салбарт шинэ зохицуулалт хийхээр төлөвлөсөн аж. Төлөвлөгөөг олон ний тэд танилцуулаагүй байгаа хэдий ч хэвлэл мэдээллээр уг төлөвлөгөөнд сүүдрийн банкны системийн хяналтыг чангатгах талаар тусгасан гэж мэдээлсэн байна. Гэхдээ сүүдрийн банкуудын эрсдэл улсын хяналтанд байгаа гэжээ. Гэсэн ч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийнх шиг сүүдрийн банк ны эрсдэл нь нуугдмал байснаа гэнэт тэсэрч, санхүүгийн системд асуудлууд гаргахыг үгүйсгэхгүй хэмээн нэмж дурдсан аж. Банкны салбарын шинэчлэлтийг дэмжих Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаас Бээжин санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд тавих хяналтаа сулруулахыг хичээж эхэлсэн. Шинжээчид энэ арга зам нь Хятадын салбаруудыг нээж өгөх ирээдүйн хөгжлийн гол түлхүүр гэж дүгнэсэн байна. Хятадын Төв банкнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард банкнуудыг өөр хоорондоо арилжаа хийхийг зөвшөөрсөн юм. Түүнээс гадна Төв банк өнгөрсөн онд сан хүүгийн хүрээлэнгүүдээс санал болгосон зээлийн хүүг бууруулах хязгаарыг өөрчилсөн нь хүүгийн хэмжээг чөлөөтэй болгохоор хийсэн чухал алхам аж. Хятад улс өнгөрсөн оны есдүгээр сард Шанхайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах ажлыг эхэлсэн нь санхүүгийн салбарт эхлүүлсэн томоохон төсөл болсон.
Сэтгэгдэл (0)