Израилийн экс Ерөнхий сайд нас барав

Израилийн экс Ерөнхий сайд Ариэль Шарон 85 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Палестины Тель-Авив хотын эмнэлэгт найман жилийн турш ухаангүй хэвтжээ. Израилийн 11 дэх Ерөнхий сайд Ариэль Шарон улсынхаа цэрэг арми, төр, нийгмийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэгэн. Түүний хоёр хүүгийн нэг Гилад Шарон сэтгүүлчдэд хан дан аавын хаа хэвтэж байсан эмнэлгийн гадна “Тэр явчихлаа. Тэр эц сийн мөчид биднийг орхихоор шийджээ” хэмээсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Ба рак Обама, тэр гүүн хатагтай Мишель Обама нар Палестины ерөнхий сайдын үхэлд эмгэнэл илэрхийлж, “Түүний амьдрал бү хэлдээ Палестин улсын төлөө байсан” хэмээжээ. Харин Израилийн өнөөгийн Ерөнхийлөгч Шимон Перес түүнтэй амьдралын болон улс төрийн хувьд найзалж нөхөрлөж ирсэн байна. Тэрбээр “тэр бол ер бусын эр хүн, удирдагч байсан. Хүмүүсийг тэр хэрхэн хайрлахаа мэддэг төдийгүй хүмүүс түүнд хайртай байсан юм” гэжээ. А.Шарон төрсөн нутагтаа тайван нойрсохыг хүсч байсан аж. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “А.Шароныг шашны зан үйлийн дагуу оршуулах болно” хэмээн мэдэгджээ. Израилийн экс Ерөнхий сайд Ариэль Шарон Израильд болсон бүх дайнд оролцож байсан ахмад дайчин юм. Тэрээр 38 жилийн турш цэргийн хяналтад байсан Газын зурвасаас израиль цэргүүдийг гаргаж байсан гавьяатан аж. Түүний оршуулгын ёслолыг өнөөдөр орон нутгийн цагаар 18 цагт эхлүүлэх юм. Оршуулгын ёслолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцохоо мэдэгдээд байгаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)