Чихэнд нь хоёр см жоом оржээ

Австралийн иргэн Хэндрик Хелмэрийн чихэнд хоёр см урттай жоом орсон байсныг эмч нар чимхүүрээр авчээ. Өмнө нь хүний чихэнд ийм том шавьж орж байсан тохиолдол байхгүй гэж эмнэлгийнхэн залууд хэлснийг ABC-д ярьжээ. Хелмэр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн өглөө сэрэхдээ баруун чих нь хүчтэй хатгаж өвдөж байгааг мэдэрчээ. Эхэндээ чихэнд нь аалз орж сувгуудыг нь гэмтээж байна гэж бодсон гэнэ. Улам хүчтэй хатгаж эхлэнгүүт Хелмэр чих рүүгээ ус хийж тоос сорогчоор соруулахыг оролдсон байна. Энэ оролдлого бүтэлгүйтэж өвдөлт нэмэгдэхэд өрөөний найз нь эмнэлэгт хандсан нь түүний амийг аварчээ.

Ц.ТУНГАЛАГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)