1300 жилийн түүхтэй хот үнс болжээ

Арван цагийн турш үргэжилсэн гал түймрийн улмаас Төвдийн эртний Дукэзон хот үнс нурам болон хувирчээ. Эртний энэхүү хот 1300 жилийн түүхтэй юм байна. Хятадын Юнань мужид байх энэ хотын зочдод зориулсан нэгэн байшинд гал авалцсан аж. Энэ хот эртний сүм хийд, өвөрмөц архитектурээр алдартай байсан юм. Хотын нийт талбай 1.6 хавтгай дөрвөлжин километр бөгөөд 1084 байшин барилгатай байжээ. Хотын байшин барилгад цагаан шавар ашигласан учир сартай шөнө “мөнгөлөг туяа” цацруулах мэт байсан учир “Сарны туяаны хот” хэмээн нэрийджээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)