Эрээний бараанаас илүү эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжье!

Цагаан сар ойртох тусам монголчууд бэлгийн эрэлд мордож Эрээний хогийг мөн ч олон ч жил зөөсөөр ирсэн билээ. Сүүлийн үед харин Эрээний бараанаас илүү эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих сэтгэл бий болжээ.

Өдгөө байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн туршид жижиг, дунд бизнесийг дэмжигч банкаар ажиллаж ирсэн “Хас”-чууд энэ жилийн Цагаан сарын бэлгэнд үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэмжих тал дээр зөв дуугарч буй нь олны анхаарлыг татаж байна.

“ХасБанк”-ны хувьд хэрэгтэй, хэрэггүй бэлэг сэлт бие биедээ “гулгуулж” байхын оронд хуримтлалтай Монголын ирээдүйг бий болгох тал дээр идэвх санаачлага гарган ажиллаж буйгаас нь харахад аргагүй л “Эх орондоо хайртай” банкныхан юм даа гэх сэтгэгдэл төрнө.

Мөдхөн гарах гэж буй Хөх усан морин жилд Монголынхоо баялгийг Монголдоо зориулах үүднээс ирээдүйн үр хойчдоо илүү дутуу чихэр, жимснээс илүү хуримтлалын карт бэлэглэх санааг “ХасБанк”-ны зүгээс уриалж байгааг өөрийн эрхгүй дэмжмээр санагдана.

О.Соёл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (182.160.1.182)

    2014-01-14

    Манай улс хөгжиж байна гээд мангартаад байгаа нөхдүүдэд хэдэн үг хэлэхээр шийдлээ. Улс төрчид нь өндөр байшин баригдаад л, гадуур гоё гоё машин давхиад л, хүмүүс ресторанд хоол идээд л манай улс сайхан хөгжиж байна гэж тархи угаана. Социалист нийгэмд ганц өдөр ч амьдарч үзээгүй пацаан нар социализын үед хүнд эрх чөлөө байгаагүй, өнөөдөр хүн юу хүссэнээ хийж эрх чөлөөтэй байна хэмээн солиорцгооно. Ардчилсан нийгэмд орсон биш монголчууд бүүр тэнэг болсон мэт. Өнөөдөр Монгол улс хөгжөөд байгаа юм бол бид өмсөх хувцас, идэх хоолоо гаднаас авч байгааг юу гэх вэ? Хөгжиж байна гэж хэлэх үү. Идэх хоол: Өнөөдөр супермаркетед ороод нэг хардаа. Хэдэн хувь нь бидний дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна. Хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг гадаадаас бүүр хятадаас оруулж ирж байна. Социализмын үед хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байжээ. Тэгэхэд өнөөдөр монголынх муухай, хятадынх гоё гэсэн шиг гадны бараанд хошуурцгааж байгаа мөртлөө бас хүнсний аюулгүй байдал ярьцгаана. Өмсөх хувцас: өөрийнхөө өмсөж байгаа хувцсыг нэг хардаа. Монголд үйлдвэрлэсэн зүйл байна уу? Ихэнхи нь хятадад үйлдвэрлэсэн хувцас байгаа. Өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа улсыг яаж хөгжиж байна гэж хэлэх юм бэ? Бүгд л гадаадынх. Тэр муулаад байдаг социализм чинь ядаж өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан юм шүү. Өнөөдөр тэр үеийн гутлын үйлдвэрүүдээ сүйтгэчихээд урдаас гахай гахайгаар нь гутал зөөж байна. Хэрэглэж байгаа эд зүйл: Ажлынхаа өрөөнд байгаа зүйлийн хэдэн хувийг бид дотооддоо үйлдвэрлэснийг хардаа. Ширээ, сандал, тавиур, буйдан, зурагт, компьютер, гээд л зүйлүүдийг монголд үйлдвэрлэсэн байна уу. Ерөөсөө монголд үйлдвэрлэсэн зүйл байна уу? үнэнийг хэлэхэд бараг л байхгүй л байгаа. гэрт чинь ч бас бүх зүйл нь гадаадаас авчирсан зүйл. Бид өөрсдөө л монгол байна даа. Машин техник: Хөгжлийн илэрхийлэл гээд гудамжаар дүүрэн машин тэргүүд нь бүгд л гадаадаас оруулж ирсэн. Манайхан машин үйлдвэрлэж чадахгүй л байна шүү дээ. Өмнөд Солонгос, Хятад, Япон бүгд л машин техник үйлдвэрлэж чадахгүй байж байгаад чаддаг болсон шүү дээ. Тэгэхэд Монголчууд оролдож үзээгүй байж "бид чадахгүй чаддаг нь тусдаа байдаг" гээд л гараа хумхиад суугаад байна. Ингээд бодохоор монголчуудын өөрсдийнх нь үйлдвэрлэсэн зүйл хаана ч алга. Бид юу ч үйлдвэрлэж чадахгүй болсон гэж үү. Өө нээрээ мартаж орхиж гучин найм, дөчин градусын архинуудаа монголдоо үйлдвэрлэдэг шүү дээ. Ард түмэн нь архиа уугаад л, ардчиллаа яриад, ядуу амьдраад л. Үүнийг нь эрх баригчид нь хөгжиж байна гэж хошгируулаад л эсвэл удахгүй хөгжингүй улс болно гэж хоосон найдлага төрүүлээд л. Хэдий хүртэл ингэж худал ярьж, хоосон үгэн ертөнцөд амьдрах вэ? Социализмын үеийн аж үйлдвэр өнөөдөр үгүй болсон. Социализмын 70 жил монголчуудын нүүдлийн мал аж ахуйтай хоцрогдсон орныг аж үйлдвэржүүлж чадсан. Монголчууд олон зүйлийг хийж бүтээж чаддаг болсон. Энэ бол ховор тохиох амжилт байсан. Харин сүүлийн 23 жилд эргээд хоцрогдсон мал аж ахуй, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн орон болон хувирлаа. Өнөөдөр монголчууд сайн ярьж л чаддаг болжээ. Бүхий л үйлдвэрүүдээ устгаад баяжсан. Баяжсан нөхдүүд нь төрд залраад улам баяжиж байна. Тэд бол монголын хамгийн том дайсан. Тэд бол баялгийг сорох хувалз. Ийм л улсад бид амьдарч, үүнийгээ тэгээд хөгжил гэж улин хуцацгаана. Ингэж өөрсдийгөө хөөргөж, худал амьдралаар амьдарч чадахгүй нь. Би социализмд хайртай харин дүр эсгэсэн ардчилал, хоосон эрх чөлөө, баталгаагүй хүний эрхийг үзэн ядаж байна. Ардчилал социализмаас долоон доор амьдралыг бий болгожээ. Хэзээ үүнийг ард түмэн ухаарч ойлгох юм бэ?

  • ZZZZZZZZZZ (103.26.194.197)

    2014-01-14

    OIMSNY BAYAR BOLJ BAIGAA YUMUU

  • Зочин (202.72.247.193)

    2014-01-14

    Эх орны нэртэй бараанууд нь хэтэрхий өндөр үнэтэй байна шүү дээ.Амандаа орсон үнээ л хэлээд байх юм.

  • БАТГҮН (103.23.51.4)

    2014-01-14

    ЭРЭЭН ЛҮҮ МӨНГӨ УРСАХАА БОЛЬЁ ОО МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ГЭСЭН ГОЁ БЭЛЭГ БАЙНА ШҮҮ ЦААНА ЧИНЬ ЖИШЭЭ:№01 ЯНМАЛ ХХК-НЫ ОЙМС,ТОД ХХК-НЫ ОЙМС,МОНГОЛ ХХК-НЫ ОЙМС,МОНОС ХХК-НЫ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН,МОНХИНИЗИМ ХХК-НЫ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН,ИХ ТАЙГА ХХК-НЫ ЦАЙ,МОНКЕРЭМ ХХК-НЫ ХАЛГАЙ ИЖ БҮРДЭЛ,ИЧИКЕРЭМ ХХК-НЫ ГОО САЙХАНЫ БҮТЭГДЭХҮҮН

  • Хаягдлаар гангарсан монголоо гэж (103.26.194.95)

    2014-01-14

    Монголд гадаадын хаягдлаар гангарсан хун баян болж харагднаа гэж байгаа хаягдлаар гангарсан монголоо гэж

  • Хо ***** уу юу вэ? (103.26.194.21)

    2014-01-14

    Эх орны бараанаас илуу эрээний барааг дэмжнээ гэж байгаа гадаад улсын ***** нь монголд амин дэм тэжээл болох юмдаа хоорхийдоо манай монгол Хэтэрхий гадныхныг шутсэний балаг байхаа