Нью-Йоркийн мэр пицца идэх соёлгүй хэмээн иргэддээ шүүмжлүүлжээ

Нью-Йорк хотын шинэ мэр Билл де Блазиог хотын иргэд “пицца идэх соёлгүй” гэж дүгнэсэн байна. Билл де Блазио өнгөрсөн баасан гарагт Стейтен-Айленд дүү- рэгт байдаг “Goodfellas Pizza” гэдэг пиццаны газарт өдрийн хоол иджээ. Тэрбээр хутга, сэрээ барьж пицца идсэн гэнэ. Зоогийн газарт байсан хүмүүст мэрийн энэ байдал огт таалагдаагүй аж. Гэхдээ Билл де Блазио өөрийгөө зөвтгөж, твиттертээ “Италид пиццаг хутга, сэрээгээр иддэг уламжлал байдаг” хэмээн бичжээ. Ер нь хүмүүс пиццаг гараараа барьж иддэг шүү дээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)